Урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан хотын гудмаар хүүхдээ салхилуулж байгаа эцэг эхчүүд их болжээ. Үүнээс үүдэн тэдэнд тулгамдаад байгаа асуудлыг тодрууллаа.
Иргэд:
“Ер нь зам муутай. Явган хүний зам байхгүй. Хүүхдээ машин замаар түрж байна. Манайх энэ урд талын байр. Ямар ч тоглоомын талбай байхгүй өөр байрны гадаа ирж суудаг юм. Наашаа ирэхэд зөндөө олон машин замаар явж байж ирдэг. Явган хүний зам байхгүй. Баригдаж байгаа барилга нь явган хүний замыг шийдэж өгөөгүй. Тэр байранд амьдардаг хүмүүсийн хүүхдүүд сургууль руугаа явахдаа дандаа машин замаар яваад очдог”
“Хүүхдээ салхилуулахаар гараад явахад замаар гарах асуудалтай байдаг. Мөн зориулалтын налуу шат байхгүй учраас хүндрэлтэй. Би одоогийн байдлаар дөрвөн хүүхэд авч гардаг. Энэ хэдийгээ аваад гарахад замын асуудал их байдаг. Зориулалтын зам манай энэ хавьд байхгүй. Явган хүний зам муу. Явж байгаа машинд гараараа даллана гуйгаад гардаг”
“Салхилуулаад явахад машин ихтэй, тэрэг явж болохгүй зам их байна. Хүүхдийн тэрэг явах зориулалтын зам байхгүй. Машины зам явган хүний замаар явдаг. Явган хүний замаар явахаар боржуур их байдаг. Үүнд нь тэрэг нь тулаад машины замаар л чөлөөлж гарч байна даа”
Хүүхдийн төлөө за гэж хэлцгээе гэж уриалдаг атлаа хүүхдээ түрээд явах зам байтугай явган хүний ч зам алга.