Эс Жи Эйпс баг цувралын гурав дахь хожлоо авлаа

2022 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 2023 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны хүрээнд Монголын шигшээ баг Японы талбайд тоглоно.
Монголд болох байсан ч цар тахлын улмаас хойшлогдсон уг тоглолт маргааш буюу гуравдугаар сарын 30-ны 17:00 цагт эхлэх юм.
Энэ сарын 25-нд Тажикистаны талбайд зочлон 3-0 харьцаагаар хожигдсон манай баг Японтой хийсэн өмнөх тоглолтод 6-0 харьцаагаар хожигдсон юм.
Урьдчилсан шатны "F" хэсгийн хүснэгт:
- Япон – 12 оноо
- Тажикситан – 12
- Киргиз – 7 оноо
- Мьянмар – 6 оноо
- Монгол – 3 оноо
Хэсгийн үлдсэн тоглолтуудын хуваарь:
- Мьянмар – Киргиз
- Монгол – Япон
- Киргиз – Монгол
- Япон – Тажикистан
- Тажикистан – Мьянмар
- Япон – Киргиз