Ардчилсан намын даргыг сонгох сонгууль гуравдугаар сарын 28-ны өдөр болж өнгөрлөө. Энэ өдөр Ц.Туваан, С.Эрдэнэ нарын хоёр талын даргын сонгууль зэрэг санал хураалт авсан юм.
Ийнхүү сонгуулийн дүн гарсан ба С.Эрдэнийн талаас М.Тулгат. Ц.Тувааны талаас О.Цогтгэрэл нар сонгогдсон. Харин одоо шинэхэн хоёр даргын жинхэнэ даргыг сонгох үүрэг Улсын дээд шүүхийн гарт ирэх юм. Өөрөөр хэлбэл Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дүрмийн дагуу хууль ёсны АН-ын дарга тодорно.
Тэгвэл АН-ын хоёр шинэ даргын хэн нь хэн бэ, тэдний намтар түүхийг танилцуулъя.
-ТЭДНИЙ ТОВЧ НАМТАР-
М.ТУЛГАТ
Төрсөн он сар өдөр: 1978.08.09
Төгссөн сургууль:
- Нийслэлийн Ерөнхий боловсролын 1-р дунд сургууль
- 1998-1999 онд Японы Осака гадаад хэлний дээд сургууль, Япон хэл боловсролын төв
Боловсрол, мэргэжил, эрдмийн зэрэг цол: Дээд, эдийн засгийн ухааны магистр
Ажилласан байдал:
- 2005-2009 онд Японы Софтбанк групп, санхүү төлөвлөгч
- 2009-2013 онд Бэста ХХК, үүсгэн байгуулагч, захирал
- 2013 оноос “Хишиг Арвин Индустриал” ХХК, дэд захирал
Гавьяа шагнал: -2014 Хөдөлмөрийн хүндэт медаль
Сонгуульт ажил:
- 2012-2016 онд Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч, дэд дарга,
- 2016 онд АН-аас нэр дэвшиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төлөөлөгчөөр сонгогдсон,
- 2020 онд Нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн ахлагчаар сонгогдов.
О.ЦОГТГЭРЭЛ
Төгссөн сургууль
- 1994 он Увс аймгийн Тэс сумын 10 жилийн дунд сургууль
- 1998 рн Монгол Улсын ТИС-ийн Компьютерын техник менежментийн сургууль
- 2008 он Удирдлагын академийн төрийн захиргааны магистр
- Сиднейн их сургуулийн Стратеги удирдлагын хөтөлбөр, Харвардын их сургууль
Боловсрол, мэргэжил, эрдмийн зэрэг цол: Эдийн засагч, Төрийн захиргааны магистр
Ажилласан байдал
- 1998-2011 онд ТЭСО ХХК-ийн Захирал
- 2012-2015 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх
- 2015-2017 онд Увс аймгийн Ардчилсан Намын дарга
- 2015-2020 онд ТЭСО корпорацийн Ерөнхийлөгч
- 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
УИХ-ын гишүүний хугацаанд
- Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүн
- Эдийн засгийн байнгын хорооны гишүүн
- Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүн