Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Мэргэжлийн сүмогийн харү башёгийн шийдвэрлэх 15 дахь өдрийн барилдаанууд өчигдөр явагдлаа.
Энэ өдөр Сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ озэки Такакэйшотай тааран барилдаж, дээд зиндааны гурав дахь түрүүгээ хүртлээ. Мөн тэрбээр энэхүү башёд озэки цолоо эргүүлэн авах болзлоо хангасан. Түүний араас маэгаширагийн 12-д эрэмбэтэй Аоияама, озэки Асанояама, озэки Такакэйшо, комүсүби Такаяасү тэргүүтэй бөхчүүд удаалав.
Монгол бөхчүүдийн хувьд Ичиножо А.Ичинноров долоон даваа, найман унаатай, Кирибаяама Б.Лхагвасүрэн долоон даваа, найман унаатай, Чиёошома Г.Мөнсайхан, найман даваа, долоон унаатай, Тамаваши Б.Мөнх-Оргил таван даваа, 10 унаатай, Хошорюү С.Бямбасүрэн найман даваа, долоон унаатай тус тус башёг өндөрлүүллээ.