Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
ЭМЯ коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээлэл хийлээ. Энэ үеэр "Эрүүл мэндийн сайд УОК-ийн хуралдаанд оролцохдоо аж ахуйн нэгж байгууллагуудыг PCR шинжилгээний үр дүнг нэхэхгүй байхыг чиглэл болгосон" гэж ЭМЯ-ын хэвлэл мэдээллийн ажилтан Б.Ууганбаяр хэллээ.
Тэрбээр "Иргэд шаардлагагүй тохиолдолд шинжилгээ өгөхгүй байх, байгууллага, ААН-ууд заавал шинжилгээний хариу иргэдээс шаардахгүй байхыг хүсэж байна. Нэг хүний цаана гэр бүлийн 3-4 хүн ойрын хавьтал болж байна. Тиймээс сэжигтэй тохиолдлын ойрын хавьтлуудаас шинжилгээг 24 цагийн дотор авч ажиллаж байгаа. Өвчлөл нэмэгдэх тусам хавьтлын тоо нэмэгдэж тэднээс шинжилгээ авах шаардлага тулгарч байгаа тул лабораторийн ачаалал хэт нэмэгдэж байна" гэлээ.