Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 13,057 шинжилгээ хийгдсэнээс 321 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдлын тоо 7,014 боллоо. 104 тохиолдол эдгэрсэн байна.
Эдгээрээс орон нутагт шинээр 59 тохиолдол бүртгэгдэж, нийт 610 тохиолдол боллоо.
Халдвар илэрсэн аймгууд
- Дархан Уул- 10
- Баянхонгор-7
- Архангай-19
- Өвөрхангай-8
- Орхон-10
- Говьсүмбэр-2
- Булган-3
Иймд шаардлагүй тохиолдолд орон нутаг руу зорчихгүй байхыг анхаарууллаа. Мөн "Гуравдугаар сарын 28-ны өглөө 06:00 цагаас орон нутаг руу зорчих хөдөлгөөний хаасан ба нэн шаардлагатай тохиолдолд орон нутаг руу явуулна" гэж ЭМЯ-ын хэвлэл мэдээллийн ажилтан Б.Ууганбаяр хэллээ.