Улсын онцгой комиссоос коронавирусийн тархалт эрчимтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан хатуу хөл хорио тогтоовол иргэд зөвшөөрөх эсэх, хөл хорио тогтоосон тохиолдолд иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлөх талаар тодрууллаа.
Иргэд:
“Хөл хорио тогтоовол наад захын ажил төрөлтэй хүмүүст хэцүү байдаг байх даа. Худалч хүнд нэг жил хатуу хөл хорио тогтоогоод ажилгүй байж байна. Идэж уух хоол хүнснээс эхлээд үнэндээ надад хэцүү байна. Гэхдээ хөл хориог зөвшөөрнө. Эрүүл байх нь хамгийн чухал. Мөнгийг хэзээд олж болно”
“Зөвшөөрнө. Хатуу хөл хорио тогтоолоо гэж бодоход миний амьдралд том өөрчлөлт гарахгүй”
“Хэлж мэдэхгүй байна. Мэдээж ажилдаа явж чадахгүй. Хөл хорио тавихаар санхүүгийн хувьд асуудал гарна”
“Нийслэлд цар тахал маш их газар авч байгаа болохоор хүмүүс айж байна. Хөл хорио тогтоохыг дэмжиж байна”
“Ингэж их гараад байгаа болохоор зөвшөөрнө. Хөл хорио тогтоовол өдрийн орлого багасна. Амьжиргааны төвшин буурна”
“Энэ өвчин газар сайгүй яваад хэцүү байна. Тийм учраас тогтоовол зүгээр л байх гэж бодож байна. Хөл хорио тавьсан хугацаандаа иргэдээ вакцинжуулах хэрэгтэй. Аль болох хөл хорио бага тавьсан дээр”
“Хүүхдээ харах, ажил төрөл, орлого гээд асуудал гарна. Гэхдээ хөл хорихгүй л бол болохгүй байна. Эрүүл байвал дараа нь болно” гэж иргэд хэллээ.
Цар тахалтай холбогдуулан хатуу хөл хорио тогтоовол иргэд зөвшөөрнө мөн санхүүгийн хүндрэл учрах хэдий ч эрүүл байх нь чухал гэлээ.