БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очироос сурагчдын амралтын хуваарь өөрчлөлт орсон эсэхийг тодрууллаа.
Тэрээр “2020-2021 оны хичээлийн жилийн амралт 3-р сарын 29-өөс эхлэх хуваарьтай байгаа. Тэгэхээр энэ албан ёсны улирлын амралт буюу хичээлийн жилийн бүтэцэд өөрчлөлт ороогүй учраас улирлын амралт хэвийн үргэлжилнэ.
БШУ сайдын А97-р тушаалтай холбоотой нийгэмд буруу ойлголт хүрч хүмүүс улирлын амралт цуцлагдлаа гэдэг мэдээлэл хүрсэн.
3-р сарын 1-нд хөдөө орон нутагт тамхимын сургалт явж эхэлсэн, нийслэлд танхимын сургалт явагдахгүй байгаа гэх мэт ялгаатай нөхцөл байдал үүсч байгаа учраас улирлын амралтаар хичээл сургуулиа зохион байгуулж болохыг энэ тушаалаар зохицуулсан байсан.
Гэвч коронавируст халдварын нөхцөл байдал эрсдэл өндөр болж байна. 10 гаруй аймагт халдварын тохиолдол бүртгэгдэж аймаг, сумын сургуулиудаа хэсэгчилэн хааж эхэлж байгаа.
Нөхцөл байдал амаргүй болж байгаа учраас энэ бүх нөхцөл байдлааг шийдэрлэх хэрэгжээ шаардлага гарч байна.
Улирлын амралтыг аль болох хүүхдүүдийн дархлааг дэмжиж, эрүүл мэндийг дэмжиж, дэлгэцээс хол байлгах зохицуулалт хийж болохоор чиглэл зөвлөмжүүдийг Боловсролын хүрээлэн холбогдох байгууллагуудаас ирүүлсэн байгаа” гэлээ.