Коронавируст халдварын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбоотой төрийн байгууллага, дүүргийн эмнэлэг, хувь хэвшлийн үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэхэд заавал PCR шинжилгээтэй хүнийг тухайн байгууллагад оруулна гэх шаардлагыг тавьдаг болсон. Тэгвэл тухайн шаардлагын талаар ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр твиттэр хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийлээ.
Тэрбээр өмнө "Эмнэлгүүдийн амбулаториор үйлчлүүлэхэд PCR шинжилгээ нэхэхгүй. Мөн онцын шаардлагагүй бол PCR шинжилгээ хийлгэхээ болино уу. Нөөцийг үр ашиггүй үрээд байна. Урвалж оношлуур нь байлаа гэхэд хүний нөөц нь туйлдаж байна. Вакцин хийлгэсэн ч халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтална уу. ДЭМБ зөвлөсөн" гэж хэлсэн. Харин үүний дараагаар "Улсын болон хувийн эмнэлгүүд 72 цагийн PCR гэдэг зүйлийг битгий нэхээрэй. Тийм тушаал журам байхгүй шүү. Та бүхэн иргэдэд ойлгомжгүй байдал үүсгээд байна" хэмээжээ.