Байдены заxиргaa бүрэн эрxийнxээ xугацаанд Украины өрийг тэглэxийг эрмэлзэж байна
ОХУ-ын коронавирустэй тэмцэх шуурхай штабаас мэдэгдэж байгаагаар Дөрөвдүгээр сарын 1-ээс эхлэн тус улс Герман, Венесуэл, Шри-Ланка, Сири, Узбекистан, Тажикстан гэх улсуудтай хийх нислэгийн нээхээр болсон байна.
ОХУ цар тахлын улмаас 2020 оны гуравдугаар сараас эхлэн гадаадад байгаа өөрийн иргэдээ татаж авах тусгай үүргийн нислэгээс бусад бүх чиглэлийн нислэгийг цуцлаад байсан юм.
Харин наймдугаар сараас эхлэн өөр оронтой хийх нислэгийн чиглэлийг аажмаар нээж байгаа ба одоогоор Турк, Танзани, Швейцар, Египет, АНЭУ, Беларусь,Киргиз, Казахстан, Серби, Өмнөд Солонгос, Япон, Финлянд, Вьетнам, Энэтхэг, Грек, Сингапур, Куб, Мальдив, Азербайжан, Армийн гэх улсуудтай хийх нислэгүүдийг цуцлаагүй байгаа юм.