ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг хүргэлээ.
ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын 16 лабораторид 14.936 шинжилгээ хийж, 437 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 6332 боллоо. Шинжилгээнд эерэг илрэх хувь 2,92 хувь болж огцом нэмэгдэж байгаа нь хүн амын дунд халдварын тархалт нэлээн өргөн байгааг илэрхийлдэг.
Улаанбаатар хот болон аймаг, орон нутагт халдварын тартхалт нэмэгдсэнтэй холбоотойгоор та бүхэн аль болох нийгмийн харилцаагаа багасгаж, амралтын өдрүүдээ гэртээ өнгөрөөхийг зөвлөе. Мөн амны хаалт зүүж, гараа ариутгах, олон хүнтэй газар очихгүй байж, дэглэмээ сайн сахих хэрэгтэй. Гэртээ зочин уриахгүй байх, өөрөө айлд зочлохгүй байх зэргээр аль болох нийгмийн харилцаагаа багасгахыг дахин хэлье" гэлээ.