Өчигдөр улсын хэмжээнд 14.936 хүний сорьцод шинжилгээ хийхэд 437 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.Энэ нь цар тахал гарснаас хойш Монгол Улсад нэг өдрийн дотор бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болж байна.Сүүлийн 24 цагийн 437 тохиолдлын 370 нь Улаанбаатар хотод бүртгэгдэж, нийслэлийн өвчлөл 5287 боллоо. Аймагт орон нутагт 67 тохиолдол шинээр бүртгэгдэж, орон нутгийн өвчлөл 509 боллоо. Дэлгэрүүлбэл, Хөвсгөл 5, Дархан 6, Орхон 18, Дорноговь 3, Төв 26, Хэнтий аймагт 6 тохиолдол тус тус бүртгэгдлээ.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 106 хүн эмнэлгээс гарав. Өнөөдрийн байдлаар нийт эдгэрсэн хүний тоо 4150 хүрлээ. Энэ нь нийт бүртгэгдсэн тохиолдлын 65.5 хувийг эзэлж байгаа юм.
Одоогоор улсын хэмжээнд хүн коронавирусийн халдварын улмаас 1462 эмчлүүлж байна.
Үүнээс биеийн байдал
- Хөнгөн-1,243,
- Хүндэвтэр-194
- Хүнд-8
- Маш хүнд-7 хүн байгаа юм.