“H&M” компани Шинжаан Уйгарын өөртөө засах оронд үндэс угсаа, гарал үүсэл, шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхаж, албадан хөдөлмөр хийлгэж байгаа тухай иргэний байгууллага болон хэвлэлүүдийн мэдээлэлд эмзэглэж байгаагаа мэдэгдэж Шинжаанаас хөвөн авахгүй болсноо зарласан билээ.
Үүнээс үүдэн Хятадын дэлгүүрүүд “H&M” бренд хүний эрх зөрчигдөж буй шалтгаанаар Шинжаан Уйгарын өөртөө засах орны хөвөн даавуу татгалзсан явдал нь Хятадын нийгмийн сүлжээнд шүүмжлэл дагуулсны улмаас бараа бүтээгдэхүүнийг худалдаалахаас татгалзаж худалдаанаас татсан байна.
Харин Лхагва гарагт Синьхуа агентлаг “H&M” худалдааны тэмдэг худал зүйлд итгэн хятадын ард түмний эрх ашгийг зөрчиж, ингэхдээ хятадын ард түмэн дээр мөнгө хийхийг завдаж байна гэсэн нийтлэл гаргасан байна. Ингэснээр Хятадын цахим сүлжээгээр “H&M” компанийн бүтээгдэхүүнийг худалдаж авахгүй байхыг уриалж улмаар тус брендийн сурталчилгаанд тоглодог Хятадын алдарт жүжигчин Хуан Сюань “H&M” компанитай хийсэн гэрээгээ цуцалжээ.
Хятад улс дэлхий даяар хөвөнгийн 20 хувийг үйлдвэрлэдэг ба ихэнх нь Шинжаанаас нийлүүлдэг аж.