Коронавирусийн халдварын тархалт нэмэгдэж байгаа ч хатуу хөл хорио тогтоохгүй, дөрөвдүгээр сарын 5-ныг хүртэл гамшгийн үеийн "Улбар шар" түвшинд шилжсэн хэвээр байхыг УОК-оос мэдэгдсэн билээ.
Гэхдээ үйлчилгээний байгууллагуудын ажлын цаг 22:00 байсныг 20:00 цаг болгож нааш нь татах асуудлыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар зохицуулна хэмээн мэдээлсэн.
УОК-оос "Улбар шар" түвшинд хязгаарлалт тогтоохгүй үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээний байгууллагуудын цагийн хуваарьт зохицуулалт хийх, нийслэлээс гарах иргэн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хатуу хяналт тавих, орон нутаг руу зорчих иргэдийг PCR шинжилгээний хариуг үндэслэн хурдан шуурхай зохион байгуулах, амралтын өдрүүдэд зарим үйлчилгээний газруудыг ажиллуулахгүй байх зохицуулалт хийхийг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, ЦЕГ-ын дарга Ж.Болд, МХЕГ-ын дарга Т.Гантулга нарт даалгажээ.
Ингэснээр Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж байж зохицуулалт мөрдөгдөх бөгөөд одоогоор захирамж гараагүй байна.