ЭМЯ-ны коронавируст халдварын нөхцөл байдлын өнөөдрийн мэдээллийн үеэр вакцинжуулалттай холбоотой зарим асуултад ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа дараах хариултыг өглөө.
-Манай улсад pfizer вакцинын нөөц хэр байгаа вэ?
-Бид pfizer вакциныг хийх зорилтот бүлгийн тодорхойлсон. Уг вакцин нь КОВАКС хөтөлбөрийн хүрээнд ирж байгаа учраас бид эрэмбэлэн ангилалтыг хийсэн. Үүнд гемодиализд орох 690 хүн, эрхтэн шилжүүлэх мэс засал хийлгэсэн 1547 хүн, ХДХВ-ийн халдвартай 260 хүн, бусад хавдартай 10.373 хүнд эмчийн зааврийн дагуу, эмчийн хяналтад хийгдэнэ. Нийтдээ давтан тунгаараа 12.870 хүн тун pfizer вакцинын хураарилсан.
-70-аас дээш насны иргэдийг хэзээнээс вакцинд хамруулах вэ?
-Вакцин хийлгэж байгаа хүмүүсийн насны бүлгийг авч үзвэл 50-54 насны 11 мянга гаруй иргэн одоогоор вакцинд хамрагдаад байна. 55-59 насны 12 мянга гаруй, 60-64 насны 27 мянган хүн хамрагдсан байна. 65-аас дээш бүх насны 2000 хүн тун хийгдээд явж байгаа. Тэгэхээр тухайн хүний амьдарч байгаа хороо, дүүрэг, өрхийн эмнэлгээс залгаад хаана, хэзээ хэрхэн вакцинд хамрагдах талаар хэлж байгаа. Энэ үед иргэд маань явж очиж вакциндаа хамрагдах нь байна.
-Манай улс хувийн хэвшилтэй нийлээд нийтдээ 474 мянган тун вакцин буюу 237 мянган хүн вакциныг хүлээн авсан. Та бүхэн вакцины хоёр дахь тунг хадгалж байгаа гэж мэдээлж байсан. Тэгвэл 23-ны өдрийн байдлаар 244 мянга гаруй хүнд вакцин хийгээд байгаа. Ямар вакциныг хийсэн бэ?
-Бид вакцины нөөцдөө тааруулаад вакцины эрэмбэлэлтийг хийгээд зорилтод бүлгээ вакцинжуулаад явж байна. Вакцинжуулах үйл ажиллагааг түргэсгэхгүй бол халдварын тархалт ихсээд байгаа. Бид эхний тунгуудаа хийгээд дуусч байна. Мөн Синофарм вакцины татан авалт удахгүй хийгдэж, дөрөвдүгээр сарын 01-ээс хойш ороод ирнэ. Үүгээр 300 мянган хүн тун вакцин орж ирнэ. Одоогоогоор Синофарм вакциныг хийгээд явж байна.