Испани улсад AstraZeneca вакциныг цусны бүлэгнэлт үүсгэж болзошгүй гэх шалтгаанаар хэрэглэхийг хориглоод байсан билээ.
Испани улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр сүүлийн 24 цагийн хугацаанд 7026 хүнд халдвар илэрч халдвар авсан нийт хүний тоо 3.241345 болоод байна. Харин нас барсан нийт хүний тоо 74064 хүрээд байгаа юм.
Харин лхагва гаригаас эхлэн Испани улсад AstraZeneca Вакциныг дахин тарьж эхэлсэн байна. Тус улс нь 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс вакцинжуулалтын аяныг эхлүүлсэн ба лхагва гарагт 210897 тун вакциныг ард иргэдэд тарьсан нь вакцинжуулалт эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болоод байгаа юм.
Вакцинжуулалтын хөтөлбөр эхэлснээс хойш нийт 6.620.093 тун вакциныг тарьсан ба 2.276.233 хүн вакцины хоёр дахь тунг хийлгээд байна.