Өнгөрсөн Ням гарагт Өмнөд Солонгосын цэргийн дарга Умард Солонгосоос харвасан хоёр пуужин илрүүлсэн тухай мэдэгдсэн. Үүнийг Ким Жон Уны эмэгтэй дүү өнгөрөгч мягмар гарагт Өмнөд Солонгос, АНУ цэргийн хамтарсан бэлтгэл хийснийг шүүмжилж заналхийлсэн мэдэгдэл гаргасантай холбон тайлбарласан байдаг. Энэ явдлаас хэд хоногийн дараа Ням гарагт Умард Солонгос ойрын зайны хоёр пуужинг өмнөд Солонгос руу харвасан байна хэмээн үзэж байгаа юм.
Харин өнөөдөр Хойд Солонгос хоёр ойрын зайны баллистик пуужинг Японы тэнгис рүү харвасан тухай Японы батлан хамгаалах яам мэдээллээ. БНАСАУ 2020 оны гуравдугаар сарын 29-нөөс хойш анх удаа баллистик пуужин харвасан нь энэ юм. Баллистик пуужин нь дэлхийн агаар мандлаас гарч буцаж эргэх чадвартай байдаг байна.
АНУ-ын яамнаас мэдээлэлж байгаагаар пуужингууд 249 км нисээд тэнгис рүү чиглэн унажээ. Умард Солонгосыг НҮБ-ын зөвлөлөөс баллистик пуужин харвахыг хориглосон учир энэ удаагийн явдал хууль зөрчсөн үйлдэл болоод байгаа юм.