Энэ жилийн Токиогийн олимп долоо дугаар сарын 24-ны өдрөөс наймдугаар сарын 9-ний өдрийн хооронд товлогдоод байсан хэдий ч цар тахлын улмаас нэг жилээр хойшлогдож 2021 оны долоо дугаар сарын 23-аас эхлэн зохион байгуулагдахаар болсон.
Тэгвэл Өнөөдрөөс халдвар хамгааллын дэглэмийг сахиж Токиогийн олимпын бамбарын галыг Японы хойд зүгийн нутаг болох Фүкүшима мужаас эхлэн Японы 47 мужийн 859 хот газраар явуулах аяныг эхлүүллээ.
Токиогийн олимпын бамбарын буухиа 121 хоног үргэлжилж долоо дугаар сарын 23-нд буюу олимпын наадмын нээлтийн өдөр Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд хүргэх болсон байна.
Бамбарыг буухиалах ажилд 10 мянга орчим тамирчид оролцох ба цар тахлаас урьдчилан сэргийлэхийн тулд зохион байгуулагчийн зүгээс тамирчдыг олноор цуглахыг хориглож гэрээсээ телевиз радио, интернетээр хүлээн авч үзэхийг оршин суугч үзэгчдэд уриалж байна.