Өчигдөр буюу 3 сарын 23 нд Баянгол дүүргийн Өргөө кино театрын урд дардас шийдүүлж, шоо тоглуулдаг иргэнийг цагдаа зодсон гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Үүнтэй холбогдуулан ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Баатархүү мэдээллээ.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Баатархүү:
“Өдөр 13 цагийн үед иргэн Э-ээс 102 дугаарын утсанд Баянгол дүүрэг, өргөө кино театрын урд нэгэн хүн мөрийтэй тоглуулж хүмүүсийг залилаад байна гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн эргүүл газар дээр нь очсон. 1963 онд төрсөн Г тоглоом тоглуулаад байж байсан. Үүнээс үүдэн хуулийн дагуу арга хэмжээ авахаар хэсэг дээр авч ирсэн юм. Хэсэг дээр авч очих үед тухайн хүн бие засна гэхчлэн эсэргүүцэл үзүүлсэн. Үнэхээр болохгүй болохоор нь гадаа гаргатал өөрөө газар унаад өгсөн. Тэр үед цагдаа очно тусламж үзүүлсэн байдал нь камерт бичигдсэн. Тухайн иргэн би торгуулахгүй, цаашид тоглоомоо тоглуулсаар байх болно гэж нийслэлийн цагдаагийн байгууллагад гомдол ирсэн. Мөн Сүхбаатарын талбай дээр очиж өлсгөлөн зарлан гээд газар унасан байна. 103 ирж үзэхэд эрүүл зүгээр байна гээд явсан. Үүнтэй холбогдуулна цагдаагийн байгууллагаас холбогдох хяналт шалгалт хийж байна. Мэдээж иргэн гомдол гаргасан учраас үүнийг шалгана. Анхны нөхцөл байдлыг мэдээллээ. Цагдаа хуулийн дагуу зөрчилд хууль ёсны шаардлага тавиад арга хэмжээ тооцсон. Үүнийг олон нийт цагдаа хууль зөрчиж, зодлоо гээд байгаа нь харамсалтай байна” гэлээ.