Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өнгөрсөн шөнө Хан-Уул дүүргийн Ханбогд хорооллын байрнаас иргэн унасан. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү мэдээлэл өглөө. Тэрээр "Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ханбогд хорооллын байрны 3 давхраас хүн унасан гэсэн дуудлага ирсэн. Уг асуудлыг Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс шалгаж байна. Шалгалтын явцад 41 настай эрэгтэйг гэрийнхэн нь гадагшаа гаргахгүй байсан бөгөөд тагтаар дамжин гарах гэж байгаад 3 давхраас унасан.
Тухайн иргэн тохойндоо бэртэл авсан, мөн хэлээ хазсан. Одоогийн байдлаар ГСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна" гэлээ.