Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд нийт 12605 хүнд шинжилгээ хийхэд 218 хүнээс коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 5610 боллоо. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 5610 боллоо.
Шинээр бүртгэгдсэн 218 тохиолдлын 176 нь Улаанбаатар хотод, аймаг орон нутагт 42 тохиолдол бүртгэгдлээ. Тодруулбал Дархан-Уул аймагт 10, Төв аймагт 5, Өвөрхангай аймагт 27 шинэ тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт орон нутгийн өвчлөл 424 боллоо.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 189 хүн эдгэрч, эмнэлгээс гарав. Өнөөдрийн байдлаар нийт эдгэрсэн хүний тоо 3947-д хүрч нийт тохиолдлын 70.3 хувийг эзэлж байна.
Одоогоор 1367 хүн эмчилгээнд байгаа бөгөөд биеийн байдлыг нь үнэлбэл,
- Хөнгөн-1,138
- Хүндэвтэр-207
- Хүнд-18
- Маш хүнд-4 хүн байна.