Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шөнийн хяналт шалгалтад нийт 1485 аж ахуйн нэгж иргэний үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллажээ.
Нийслэлийн Онцгой Комиссын даргын 09 дугаар тушаал, НЗД-ын А/161 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Мэргэжлийн хяналтын байгууллагын 283 улсын /ахлах/ байцаагч нар 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 17 цагаас 03 дугаар сарын 23-ны өдрийн 01 цагийн хугацаанд Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд худалдаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагаанд Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийнмөрдөлтийн байдалд хяналт шалгалтыг хийлээ.
Шалгалтад ресторан-175, кафе-21, кофе шоп-22, цайны газар-84, баар-32, хүргэлтийн хоол-5, супер маркет-83, мини маркет-102, хүнсний дэлгүүр-445, хүнсний мухлаг-24, ая тухтай дэлгүүр-17, ТҮЦ-84, чийрэгжүүлэх, бялдаржуулах төв саун бассейн-21, спорт заал-1, бусад-369 зэрэг нийт 1485 аж ахуйннэгж, иргэн хамрагдлаа.
Шалгалтаар 292 зөрчил илэрч 152 буюу 52.05 хувийг газар дээр нь арилгуулж, мэргэжил арга зүйнзөвлөгөө өгчээ.
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Рич Эпсалон Майнинг ХХК-ийн В март хүнсний дэлгүүр, Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо Номин тав трейд ХХК-ийн Номин супер маркет-д Зөрчлийн тухай хуулийн дагуу туc тус арга хэмжээ авч ажиллалаа.
Хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.