Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.байгалмаа, ЭМЯ-ны Хэлтсийн дарга Г.Болдмаа нарын албаны хүмүүс оролцож, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Эрүүл мэндийн сайд 747 хүүхэд халдвар авсан гэж мэдээлсэн. Хэдэн насны хүүхдүүд халдвараар өвчилсэн бэ?
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа: Монгол Улсын хэмжээнд гуравдугаар сарын 22-ны байдлаар 0-17 насны 1100 хүүхэд халдвар авсан байна. Насны бүлгээр нь ангилж үзвэл 0-4,5-9,10-14,14-18 насны бүлэгт ижил тэнцүү байна. Халдвар авсан хүүхдүүдийн 80 хувь дотоодод, 20 хувь нь зөөвөрлөгдсөн тохиолдол байна. Хүүхдүүдийн биеийн байдал хүндрээгүй.
Түүнчлэн 25-44 насныхан дундаа эмэгтэйчүүд илүүтэй халдварт өртөж байгааг ХӨСҮТ-өөс мэдээлсэн.