ЭМЯ-наас коронавирусийн цаг үеийн нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна.
ХӨСҮТ-ийн Албаны дарга Байгальмаа “Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 12326 хүнд PCR шинжилгээ хийхэд коронавируст халдварын 206 шинэ тохиолдол бүртгэгдэж улсын хэмжээнд нийт халдвар авсан хүний тоо 5392 боллоо.
Өчигдөр 152 эмчлэгдэж эмнэлгээс гарсан. Улсын хэмжээнд нийт эмчлэгдсэн хүний тоо 3758 болж байна.
Сайн мэдээ байна. Завхан аймгийн Шилүүстэй суманд 4 хүн бүрэн эдгэрсэн. Ингэснээр тус суманд бүртгэгдсэн халдварын тохиолдол бүгд эдгэрч эмнэлгээс гарсан. Шилүүстэй суманд ажилласан ХӨСҮТ-ийн баг үүргээ амжилттай гүйцэтгэн Улаанбаатар руу хөдөлсөн.
Сүүлийн 24 цагт бүртгэгдсэн 206 хүнээс дотоодод батлагдсан 204 хүн байна. Нийт дотоодын халдварын тоо 4856 болж байна.
Сүүлийн 24 цагт Улаанбаатар хотод 191 тохиолдол бүртгэгдэж нийслэлийн өвчлөл 4474 боллоо.
Мөн сүүлийн 24 цагт
Дархан-Уул аймагт 7
Төв аймагт 3
Увс аймагт 2
Хөвсгөл аймагт 1 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт аймаг, орон нутгийн өвчлөл 382 болж байна.
Эдгээр тохиолдолд эмчилгээ тусламж үйлчилгээ үзүүлж байсан хоёр эрүүл мэндийн ажилтан өвдсөн” гэлээ.