Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг Хөдөлмөрийн баатар, Сансрын нисгэгч Ж.Гүррагчаад гардуулсан юм.
Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойн өдрөөр Монголын хамгийн анхны сансрын нисгэгчийг ййнхүү мялаалаа. Иймд эрхэм хүмүүний амьдралд тохиолдсон ховорхон, сонирхолтой баримтуудыг хүргэж байна.
- Ж.Гүррагчаа болон түүний хамтрагч нар 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 14:58 цагт хуучнаар ЗХУ-ын Байконуур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрсөн байдаг
- Ж.Гүррагчаа, В.А Жанибеков нарын сансарт өнгөрүүлсэн 7 хоног, 20 цаг 42 минут буюу нийт найман өдрийн турш дэлхийг 124 удаа тойрч, гуравдугаар сарын 30-нд эх дэлхийдээ амжилттай газардажээ. Ингээд Монголын анхны, Азийн хоёр дахь, Дэлхийн 101 дэх сансрын нисгэгч болж түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн.
- Ж.Гүррагчаа 1960 онд буюу зургаан настайдаа наадамд зургаан насны морь унаж байжээ. Тэрбээр Даага, шүдлэн, хязаалан, соёолон, их нас, азарга насны мориудыг унаж хоёр өдрийн наадамд уралдаж байж. Үүнээс нэг нь түрүүлээд, гурав дээр хоёр удаа ирээд, бусад нь дөрөв, тавд ирж айрагдаж байжээ.
- 1980 оны 12 дугаар сарын 30-нд буюу сансарт нисэхээс гурван сарын өмнө Буртенкогийн эмнэлэгт өрөөсөн талын бамбай булчирхайгаа авхуулах хагалгаанд орж байв.
- Ж.Гүррагчаа сансарт нисэхдээ биедээ аавынхаа өгсөн хаш хөөрөг, ээжийн өгсөн арван төгрөг, дараа нь БНМАУ-ын маршал Ю.Цэдэнпалын зураг нарыг авч явж байжээ.
- Сансарт авч ниссэн БНМАУ-ын далбааг Улаанбаатар хот дах В.И.Ленин музейд бэлэглэж байв.
- Ж.Гүррагчаа нисгэгчээс гадна төр түшилцэж байсан юм. Тэрбээр 2000-2004 онд Н.Энхбаярын толгойлсон засгийн газарт Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байгаад 2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож байжээ.
- Тэрбээр 1964 онд радио техникийн ангид цэргийн алба хааж радист буюу Морз цохиж мэдээ дамжуулдаг мэргэжил эзэмшиж байв. Үүний дараа 1971 оны 2 дугаар сард ЗХУ-ын Киргиз ССР улсын нийслэл Фрунзе хотод Нисэхийн дунд сургуульд сурахаар явж байлаа.
- Тухайн үед сансарт нисэх хүсэлт өгсөн 1000 гаруй залуусаас 13 залуус сонгогдож байжээ. Үүнээс дөрвөн залуу Ганзориг, Сайнцог, Гүррагчаа, Сүрэнхорлоо нар сонгогдож байв.
- Ж.Гүррагчааг сансарт нисэхэд тусалсан гурван шалтгаан
- Нисэх, авиацын мэргэжилтэй учраас сансарт их ойр гэж үзжээ.
- Монголын ардын армид алба хааж байсан юм. Тийм учраас ардын армийн офицер гэдэг энэ нэр хүнд их чухал үзүүлэлтийн нэг байжээ.
- Залуу, эрүүл чийрэг биетэй учраас нэгэн ярилцлагандаа өөрөө дурдаж байжээ.