Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц хэвлэлд ярилцлага өгчээ.
Онцлох эшлэлүүдийг хүргэе.
- "Хуулийг эрх баригчид өөрсдийн хүссэнээрээ зурдаг, засдаг нөхцөл байдал бүрэн тогтсон"
- "Ц.Нямдорж хууль зөрчиж, нууц задалж болох ч би бол болохгүй байх. Миний яриаг уншингуутаа “Нууц задалсан байна” гэдэг асуудал гаргаж ирэх байлгүй"
- "Ц.Нямдорж гэдэг хүн хувийнхаа ашиг сонирхлыг намын эрх ашиг болгож маш сайн тоглож чадлаа"
- "2017 оны арваннэгдүгээр сард ҮАБЗ-д танилцуулагдсан С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотой материал дотор Ц.Нямдоржийн ойрын хүн нь Д.Содномдаржаагийн ээжтэй утсаар ярихдаа “Б.Хурцыг бид нар нэг юм зайлуулчихлаа шүү. Одоо та нар гишгээд өгөөрэй” гэж хэлж байсан тухай бичлэг байна"
- "Нууцаас гаргаж байж л иргэд тодорхой ойлголттой болно. Түүнээс бус өнөөдөр Ц.Нямдоржийн зохион байгуулж, цацуулаад байгаа ганц нэг бичлэгээр хэргийн учир зангилаа тайлагдана, иргэд бүрэн ойлголттой болно гэвэл худлаа"
- "Энэ янзаараа Ц.Нямдорж тун удахгүй Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар хоёроо гүтгэнэ шүү"
- "Ц.Нямдоржийн нэр дээр улсын нууц задруулсан, задалсан, 17 байрны хэрэг, “Эрдэнэт” үйлдвэрт шахаа хийсэн гээд маш олон гэрчтэй хэрэг прокурор дээр дараастай байдаг. Тэр болгоныг шалга. Намайг бас шалга"
- "Тэр мансууруулах бодис судсаар нь шахсан, ёс бус бичлэг хийсэн гэдэг бол зүгээр худлаа хөөс. Тэгж ярих юм бол Т.Чимгээгийн бичлэг дээр гарч байгаа залуу аль хэдийнээ хэрэг хийгээгүй нь нотлогдоод, цагаадаад, манай хэргээс гарчихсан шүү"
- "Сая Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүйн сайд Х.Нямбаатар хоёр нэлээн олон хууль зөрчинө лээ. Зөрчих ч гэж зөрчүүлж байгаа юм л даа"
- "Т.Чимгээгийн тэр бичлэг бол шүүх ажиллагаанд хэргийн материал болж орсон бичлэг. Өөрөөр хэлбэл, тэр бичлэг устгагдаагүй. Хэн ч сэргээгээгүй"
- "Намайг Германд баригдах үед манай өмгөөлөгч “Чамд улс төрийн зорилгоор хүн хулгайлсан гэдгээр ял тулгаж байгаа. Чи Н.Энхбаяр, Ц.Нямдорж хоёрыгоо хэлчхэд суллагдана” гэж хэлж байсан удаа ч бий"
- “Херо” студи дээр гүйцэтгэх ажиллагаа хийсэн нь үнэн. Гэхдээ бидний хайж байсан зүйл “Херо” студид байгаагүй"
- "Зорилго хангахуйц мэдээлэл байгаагүй бол тэр болгоныг нэг бүрчлэн үзэж суудаг Тагнуулын ерөнхий газрын дарга гэж байдаггүй юм"
- "Тагнуулын архив, тагнуулын гүйцэтгэх ажлыг ухаж болохгүй. Аав ээжийнхээ үйлдлийг хүүхэд нь шүүдэггүй гэдэгтэй адил манайх шиг хоёр их хөршийн дунд хавчуулагдсан улс тагнуулынхаа байгууллагаар ингэж оролдох нь хортой"
- "Ц.Нямдорж бол хортой үзэгдэл. Гол нь дахиад өөр Ц.Нямдорж л битгий төрөөсэй. Залуусыг ийм болгож болохгүй. Энэ хүн Монголын хуулийн салбараас алдар нэр олж, УИХ-д сонгогдож, бүх амьдралаараа дарга хийж, таван удаа Хууль зүйн сайд хийчхээд хамгийн сүүлд нь мөрдөстэй эрчүүдийг нулимаад гараад явсан хүн шүү"
Эх сурвалж: Г.Отгонжаргал