УОК 18:00 цагт хуралдаж, 22:00 цагт шийдвэрээ танилцууллаа.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Дотоодод анхны халдвар бүртгэгдсэнээс хойш 132 өдөр өнгөрөөд байна. Энэ хугацаанд 12-21 хоногийн хугацаатай 3 удаа хөл хорио тогтоосон. Хөл хорио тогтоогоогүй байсан бол халдварын тохиолдол 4,000, 5,000-аар яригдах байсан. Хөл хорио тогтоож байж халдварын эрчмийг бууруулдаг. Энэ бол цар тахлын үед авч хэрэгжүүлдэг арга хэмжээ.
Хэсэгчилсэн хөл хорионы тухайд сая сүүлд хөл хорио тогтоосон БЗД-ийн 26 дугаар хорооны хувьд сүүлийн гурван сарын турш тогтмол халдвар гардаг байсан. Сүүлийн 3 сарын хугацаанд 1,214 тохиолдол батлагдсаны 400 орчим нь БЗД-ийн 26 дугаар хорооноос гарсан учраас хэсэгчилсэн хөл хорио тогтоож, өргөжүүлсэн тандалт хийсэн. Дараа нь ХУД-ийн 15 дугаар хороо мөн СХД, БГД-ийн 12 дугаар хороонд тандалт судалгаа хийж байгаа. Дотоодод халдвар бүртгэгдсэнээс хойш 747 хүүхэд халдвар авсан" гэлээ.