Улсын онцгой комисс шийдвэрээ танилцуулж байна.
Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан "Хатуу хөл хорио тогтоохгүйгээр улбар түвшинд хэвээр байна. Иймд иргэн бүр халдвар хамгааллын дэглэмээ чандлан сахих хэрэгтэй. Мөн цаашдаа хатуу хөл хорио тогтоохгүйгээр аж ахуй нэгжийн үйл ажиллагааг тодорхой цагийн хуваарьт оруулж, зарим нэг зохицуулалтыг хийнэ. Хэдийгээр халдварын тоо нэмэгдэж байгаа ч явуулын эмчилгээний багийг гаргах ажлууд зохион байгуулагдаж эхэлсэн учраас хатуу хөл хориог зохион байгуулахгүй гэж үзлээ" гэлээ.
Түүнчлэн үйлдвэр, үйлчилгээний байгууллагуудад цаг болон үйл ажиллагаанд зарим зохицуулалтыг хийх, халдвар хамгааллын дэглэмийг баримталж биелүүлэх тал дээр анхаарч ажиллах, 14 хоногийн хугацаанд халдварын эрсдэл гаргахгүй байхаар зөвлөмж, зөвлөгөөнүүдийг гаргахаар шийдвэрлэлээ. Маргааш Засгийн газрын хуралдаанд танилцуулна гэв.