Ким Кардашьяны экс буюу реппер, загвар зохион бүтээгч Канье Уэстийн хөрөнгө 6.6 тэрбум ам.доллар болсноор тэрээр АНУ-ын хамгийн баян өнгөт арьстан болсон байна. Сүүлийн 12 сарын хугацаанд түүний хөрөнгө хурдацтай өсөж байгаа нь түүний "Yeezy" брендтэй шууд холбоотой аж.
Банкны баримтаас харахад "Yeezy" брендийн зах зээлийн үнэлгээ 3.2-4.7 тэрбум ам.долларт хүрснээр түүний хөрөнгийн тал хувийг зөвхөн энэ бренд нь бүрдүүлж чаджээ.
Тэрээр 2020 онд GAP компанитай 970 сая ам.долларын гэрээ хийж Yeezy Gap Line гэх загварын гутлыг гаргасан байна. Gap компани энэхүү загвараас олох эхний ашгийг 150 ам.доллар гэж тооцоолсон ба ирэх найман жилийн хугацаанд нэг тэрбум ам.долларт хүрнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа юм.
Канье Уэст ингэснээр "Visual Capitalist" сайтаас гаргасан жагсаалтад дэлхий өнгөт арьстай тэрбумтнуудын хоёрт харин АНУ-д нэгт жагслаа.