Иргэд Төв аймгийн Сэргэлэн суманд 22000 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авахыг эсэргүүцэж Сүхбаатарын талбайд зогсон, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүдэд албан бичиг хүргүүллээ.
Иргэд
“Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж сайдад хүсэлт хүргүүлж байна. 1800 гаруй аж ахуй нэгж, иргэдийн эрх ашиг хөндөгдөж байгаа. Цар тахлын үед хууль бусаар хуралдана авч байгааг бид эсэргүүцэж байгаа юм”
“Барилга хот байгуулалтын яам манай Сэргэлэн сумын иргэдийн төлөөлөгчийн хурлыг хүчээр хуралдуулаад байна. Төв аймагт хорио цээр гарсан өвчин зовлонтой байгаа. Гэтэл тэд хорио цээрийг зөрчин байж манай Сэргэлэн сумын иргэдийн төлөөлөгчийн хурлыг хуралдуулах гэж оролдож байгаа юм. Сэргэлэн сумын ард иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад буцаад явсан. Энэ сарын 17 нд буцаж явчхаад 19 нд төв аймгийн засаг даргын өрөөнд Сэргэлэн сумын иргэдийн төлөөлөгчийн 11 гишүүнийг хүчээр дуудаад барилга хот байгуулалтын сайд цахим хурал хийсэн. Цахим хурал хийгээд газрыг хүчээр шийдэж байгаа юм. Хамгийн анх бүтээн байгуулалт хийнэ гэсэн зураг нь. Гурван хоногийн дотор ахиад солигдож байгаа юм. Сэргэлэн сумын газрын зурган дээр нөлөө бүхий эрх мэдэлтэй хүмүүсийн газрыг дөрвөлжлөөд цонх гаргаад оруулаагүй байдаг. Сэргэлэн сум маш бага газартай болж байна. Цэнхрээр зураас татсан байгаа газар нь хүчээр авах гээд байгаа 22000 га газар юм. Майдар төсөлд 12000 га газар бас авсан юм. Одоо энд амьдарч байгаа малчид, иргэд үнэхээр өвөлжөө, хаваржаатай хэзээ хөөгдөх бол гээд байж байна. Энэ иргэдийн эрх ашиг малчдын малын бэлчээр байхгүй болсон. Тэгээд гурван хоногийн дараа ахиад л өөр газрын зураг гараад ирж байгаа юм. Гэтэл нэгэн нэр бүхий хүн 300 орчим га газар авсан байгаа юм. Бид бүтээн байгуулалтын дэмжиж байгаа юм. Төмөр зам хийх байсан ямар ч тийм төсөл батлагдаагүй. Хоёр, гурван янзаар төмөр зам урдуураа явах уу? Хойгуураа явах уу? гэдэг нь шийдэгдээгүй байхад Сэргэлэн сумын газрыг аваад байгаа юм. Тэгэхээр Майдар 12000 га газартай тэр чигт нь аваад байгаа болохоор бид хардаад байгаа юм. Энэ газар дээр 1496 айл байгаа юм. Газар нутаг, бэлчээр, эрх ашиг бүгд хөндөгдөж байгаа юм. Үүнийг бид эсэргүүцэж байна. Бүтээн байгуулалт хийгдээд ажлын байр нэмэгдээд юм хийх юм байна гээд бид горьдоод байсан юм. Гэтэл байхгүй. Энэ газар луу орох гэхээр малчдыг хөөж туугаад байгаа юм”
“22000 га газрын улсын тусгай хэрэгцээнд өөрөөр хэлбэл Улаанбаатар төмөр зам, шинэ зуун мод хот болгон гэж. Бид бүтээн байгуулалтыг дэмжиж байгаа учир нь энд хөгжил дэвшил хийж болно гэж хараад байгаа юм. Гэтэл бид нарыг тойрон хүрээлээд газаргүй болгож байна. Газрыг ингэж томоор аваад сүүлдээ газрын зураг нь хоёр янз болоод гараад ирсэн. Гурав дахь зураг нь бас гарч байгаа гэж байна. Гэтэл энд газрын хасаж байгаа гэсэн мэдээлэл бидэнд байгаа. Бид нарын хардлага нь цаана нь эрх бүхий хүн байна л гэж хараад байгаа юм” гэлээ.