Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Олон нийтийн хэрэгслээр өчигдөр хоёр эмэгтэй нэг нь нөгөөтэйгөө зүй бусаар харьцаж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан. Энэ асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү тайлбар өглөө. Тэрээр “Энэ мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага шуурхай ажиллан анх мэдээлэл тавигдсан иргэний хаяг болох Багануур дүүрэг дээр холбогдох шалгалтын ажлыг хийж байгаа. Бичлэг гарч байгаа эмэгтэйг Э гэж урьдчилсан байдлаар тогтоон холбогдох шалгалтуудыг хийж байна” гэлээ.