Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс сураггүй болсон гэх дуучин Д.Болдын талаар мэдээлэл хийж байна.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Хан-Уул дүүргийн шүүхээс иргэний журмаар нэхэмжлэлтэй эрэн сурвалжлах ажлыг цагдаагийн байгууллагад даалгасан асуудал байгаа. Энэ нь журмынхаа дагуу шүүхээс тухайн иргэн хариуцагч оршин суугаа хаяг дээрээ байхгүй тохиолдолд эрэн сурвалжлах ажлыг цагдаагийн байгууллагад даалгадаг. Энэ дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн байгууллагад эрэн сурвалжлах ажлыг даалган дуучин Д.Болд өөрөө ирж уулзан энэ ажил зогссон байгаа” гэлээ.