Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ яг одоо Төрийн ордонд вакцинжуулалтын Ажлын хэсэгтэй хуралдаж байна.
Хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улсын Онцгой комисс болон Нийслэлийн Онцгой комиссыг өнөөдөртөө багтаж хуралдах үүрэг, чиглэл өглөө. Ингэхдээ "Шийдвэр гаргахдаа эрүүл мэнд, эдийн засаг, вакцинжуулалтын нийлүүлэлтийг түргэсгэх, иргэдээс мэдээлэл нуухгүй, хөл хорио тогтоох бол эрт мэдээлэх хэрэгтэй" гэдгийг тодотгожээ.
Тэгвэл Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу өнөөдөр Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан Улсын Онцгой комисс хөл хорио тогтоох эсэх асуудлаар хуралдахаар болжээ. Одоогоор хэдэн цагаас хуралдах нь тодорхойгүй байна. Энэ талаар эргэн мэдээлэх болно.