Тээврийн цагдаагийн албанаас амралтын өдрүүдийн хоногийн нөхцөл байдлыг танилцууллаа.
Тодруулбал, амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 363 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 237 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажиллалаа.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 6 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 1 хүний амь нас хохирсон байна.
Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл
- Явган зорчигч мөргүүлэх хэлбэрээр 6
- Онхолдох хэлбэрээр 1 тус тус бүртгэгдсэн байна.
Ноцтой зам тээврийн ослын улмаас дурдвал:
2021.03.21-ний өдрийн 14.00 цагийн орчимд СХД-ийн 20 дугаар хороо Сонсголонгийн зам , “Мишээл” эмнэлэгийн зүүн замд суудлын автомашины жолооч, явган зорчигч, бага насны хүүхдийг мөргөж амь насыг хохироосон.
2021.03.21-ний өдөр 11.00 цагийн орчимд Тав аймаг Байн сум Цавчир 3-р баг “Мушгиа” гэх газар /сумын төвөөс хойш 8км/ шороон замд улсын дугааргүй Dayun маркийн мотоцикл онхолдож, жолоочийн амь нас хохирсон.
Алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 129 зөрчил илрүүлсний 89 нийслэлд, 40 орон нутагт бүртгэгдэж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Эцэг эх, асран хамгаалагч бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, 0-10 хүртэлх насны хүүхдийг явганаар замын хөдөлгөөнд оролцуулахдаа заавал гартаа хөтөлж, тэвэрч явахыг цагдаагийн байгуууллагаас анхааруулж байна.