Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Улаанбаатар хотод үүссэн Ковид-19 халдварын нөхцөл байдалд үндэслэн ХӨСҮТ-ийн тандалт судалгааны багийг өргөжүүлэх зорилгоор 16 аймгаас нийт 80 хүний бүрэлдэхүүнтэй эмч эмнэлгийн ажилчдыг дайчлан ажиллуулахаар болжээ.
Мөн ХӨСҮТ, НЭМҮТ болон, Нийслэлийн хоёрдугаар төв эмнэлгийн лабораториудад дээрх аймгуудаас ирсэн лабораторийн эмч нар ажиллана. Аймгуудаас ирсэн эмч мэргэжилтнүүдэд ЭМЯ болон ХӨСҮТ-өөс шаардлагатай сургалтыг зохион байгуулсан байна. Мөн багийн бүрэлдэхүүнийг Ковид-19 өвчний эсрэг вакцинжуулалтанд хамруулжээ.