Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Тандалт судалгааны албаны даргаар ажиллаж байсан А.Амбасэлмаа Эрүүл мэндийн сайдын зөвлөх болжээ. Тэрбээр гавьяаныхаа амралтад суух хүсэлтээ өгч, тэтгэвэртээ гарсан хэдий ч цар тахлын нөхцөл байдалд шинээр томилогдсон салбарын сайд С.Энхболдын зөвлөхөөр ажиллаж байгаа аж.
Тэрээр "Би Эрүүл мэндийн сайдын халдварт өвчин хариуцсан зөвлөхөөр ажиллаж байгаа. Заримдаа Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийг мэдээлж байна” гэлээ.
Тэрбээр эрүүл мэндийн салбарт 35 жил ажилласан бөгөөд ХӨСҮТ-д 14 жил ажилласан туршлагатай эмч нарын нэг юм.