Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
"Үнэн ба Зөв" намын дарга А.Отгонбаатар 2021 оны гуравдугаар сарын 4-нд коронавирусийн халдвартай болох нь батлагдан эмчлүүлж эхэлсэн. Тэгвэл А.Отгонбаатар эдгэрч, өчигдөр эмнэлгээс гарлаа.
Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа "Эмнэлгээс гарч байна. Эмч, сувилагч, ариутгагч, үйлчлэгч, тогооч нартаа баярлалаа. Бас Миний төлөө санаа зовж байсан сайхан сэтгэлтэй бүх хүнд баярлалаа. Их олон зүйлийг гүн ухааруулсан өдөр хоног байлаа" хэмээжээ.
Нэмж мэдээлэхэд өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавируст халдвар авсан 126 хүн эдгэрч, Монгол Улсын хэмжээнд халдвар авсан иргэдийн 70 хувь нь буюу 3477 хүн эдгэрээд байна.