АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден ерөнхийлөгчөөр сонгогдоод хамгийн түрүүнд цар тахалтай тэмцэж эхэлсэн билээ.
Түүний төрийн хөтөлбөрөөс ажил үүргээ хүлээн аваад хамгийн эхэнд хийх ажил бол 100 хоногт 100 сая иргэнээ коронавирусын вакцинд хамруулах явдал байсан билээ. АНУ-д пүрэв гаригийн байдлаар нийт 115.7 сая тун вакцин хийгдсэн байна. Энэхүү тоо нь түүний төлөвлөснөөс зургаан долоо хоногийн өмнө амлалтдаа хүрч байгаа хэрэг болоод байгаа юм. АНУ-д өдөрт дунджаар 2.5 сая тун вакцин хийгдэж байна гэсэн статистик мэдээлэл гарсан байна.
Тэрээр мөн тавдугаар сарын 1-ээс насанд хүрсэн вакцинд хамрагдах боломжтой бүх иргэдээ вакцинд хамруулж долдугаар сарын 1 буюу тусгаар тогтнолын өдөр гэхэд улс орны ард иргэдээ цар тахлаас ангижруулж хэвийн амьдралд оруулах төлөвлөгөөтэй байгаа гэдгээ мэдэгдсэн юм. Мөн Жо Байден мэдэгдэл хийхдээ анх удаа өөрийн улсад үйлдвэрлэж буй Astrazeneca-ийн дөрвөн сая тун вакциныг Мексик, Канад зэрэг хөрш зэргэлдээ орнууддаа илгээх төлөвлөгөөг боловсруулж байгаагаа мэдэгдсэн байна.