Эрүүл мэндийн яамнаас гуравдугаар сарын 21-ны коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.
ХӨСҮТ-ийн дэд дарга Э.Тэмүүлэн "Сүүлийн 24 цагт 9520 сорьц шинжилгээ хийснээс 170 иргэнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр дотоодод батлагдсан тохиолдол 4443 боллоо. Үүнээс Улаанбаатарт 168 тохиолдол, Төв аймагт хоёр хүнээс илэрчээ.
Мөн 160 нь ойрын хавьталаас илэрсэн бол 10 тохиолдлын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байна.
Халдварын эх уурхайг нь тогтоож байгаа хүмүүсийн оршин суух хаяг:
- БЗД-ийн 23 дугаар хороо,
- БГД-ийн 1 дүгээр хороо,
- СХД-ийн 3, 18, 25,34, 39 дүгээр хороонд байна.
Сүүлийн хоногт 126 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 3,477 боллоо.
Өнөөдрийн байдлаар нийт 1,365 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 1,191, хүндэвтэр 159, хүнд 12, нэн хүнд 3 хүн байна.
Халдварын нөхцөл байдал хүнд хэвээр байна. Та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиарай" гэв.