Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Төв аймагт нэг батлагдсан тохиолдол илэрсэн талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа мэдээллээ.
Тэрбээр "Төв аймгийн Мөнгөнморьт суманд нэг тохиолдол гуравдугаар сарын 19-нд батлагдсан. Тухайн хүн нь гуравдугаар сарын 14-нд шинжилгээний хариу нь СӨРӨГ гарсан учир 27 хүний бүрэлдэхүүнтэй Мөнгөнморьт сум руу явсан. Тус компанийн ажилтнууд нь Мөнгөнморьт суманд үйл ажиллагаа явуулдаг албан байгуууллага.
Ингээд Улаанбаатар хотруу буцах зорилготой гуравдугаар сарын 17-нд Багануур дүүрэгт шинжилгээ өгсөн. Шинжилгээний хариу нь өчигдөр эерэг гарч батлагдсан. Иймд тус компанийн 27 ажилтанг төв аймагт тусгаарлалтанд авсан" гэлээ.