Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон иргэдэд Astrazeneca вакциныг аюулгүй гэдгийг батлахын тулд тус вакциныг хийлгэхээр болсон тухайгаа мэдэгдлээ. Тэрээр коронавирусын халдвараар өвчлөөд эдгэсэн хүний нэг юм. Тэрээр мэдэгдэлдээ ард иргэдийг вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж хөл хориог үе шаттай цуцалж байгаа гэх таатай мэдээг дуулгасан юм.
Европын холбоо Astrazeneca вакциныг аюулгүй гэдгийг баталсны дараагаар хэд хэдэн оронд тус вакциныг үргэлжлүүлэн хийх болсноо мэдэгдсэн билээ.
Оксфордын их сургуулийн эрдэмтдийн гаргасан Astrazeneca вакциныг цусны бүлэгнэлт үүсгэх магадлалтай хэмээн үзэж Европын зарим улс хэрэглэхээ зогсоогоод байсан юм. Европын холбооноос мэдээлж буйгаар Astrazeneca вакцин нь аюулгүй хүний бие сөрөг нөлөөгүй үр дүнтэй вакцин болохыг шинжлэх ухааны үндэслэлтэй баталсан ба энэхүү вакцин нь цус өтгөрөлт үүсгэдэг болох нь батлагдаагүй худал юм. Харин цусны бүлэгнэлтийн эмгэг үүсгэхэд нөлөөлж болох эрсдэл байгаа боловч энэ нь хэдэн сая тунгаас долоод л тохиолдох ховор тохиолдол хэмээн албан ёсны мэдэгдэл хийсэн байна.