Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Хөл хорио тогтоогоод байгаа Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд өндрөөс хүн унаж нас барсан хэрэг гарчээ. Тус хорооны Элизабет хотхоны байрнаас 16 давхраас хүн унаж нас барсан талаар эх сурвалж хэллээ.
Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс энэ талаар тодруулахад "Хэргийн газар дээр ажиллаж байгаа болохоор одоогоор мэдээлэл өгөх боломжгүй байна" гэдэг хариуг өглөө.
Тус хотхоны хэсгийг хамгаалалтад авч, хөдөлгөөнийг түр хязгаарлажээ.
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутагт энэ сарын 17-21-нийг хүртэлх тав хоногийн хугацаанд хөл хорио тогтоогоод байгаа юм. Мөн хязгаарлалтын хугацаанд архи согтууруулах ундааг худалдан борлуулахгүй гэдгийг албаныхан мэдээлсэн.