БНХАУ зөвхөн Хятад вакцин тариулсан гаднын иргэдийн визэд зөвшөөрөл олгохоор болжээ. Энэ нь ДЭМБ-аас баталсан өөр улсын вакцин байсан ч хамаагүй зөвхөн Хятад вакцин хийлгэсэн тохиолдолд хилээр нэвтрэх эрхтэй гэсэн үг юм. Гэвч ихэнх улсад Хятад вакциныг батлаагүй байгаа.
Дэлхийн улс орнууд вакцины пасспорттой иргэдийг чөлөөтэй нэвтрэх эрхийг олгох боломж өндөр байгаа юм Учир нь эдийн засаг цар тахлаас болж хямарсан байгаа энэ үед аялал жуулчлалыг нээх нь зөв алхам гэж үзэж байгаатай холбоотой юм.
Одоогоор Хятад улсын хилээр Хонконг, АНУ, Австрали, Энэтхэг, Ирак, Тайланд, Хорват, Израиль, Пакистан гэх мэт орнуудын иргэд нэвтэрч байгаа билээ. Гэвч эдгээр улсын иргэдэд тавьж байгаа шаардлага нь Хятад улсад үйлдвэрлэсэн вакцин хийлгэсэн байх шаардлагатайгаас гадна вакцины хоёр тунг тариулсан эсвэл хилээр нэвтрэхээс өмнө дор хаяж 14 хоногийн өмнө вакцины эхний тунг тариулсан байх шаардлагатай гэсэн шаардлагыг тавьж байгаа. Мөн хилээр нэвтрэх үед нь шулуун гэдэсний арчдас буюу "Ковид-19"-ийн шинжилгээ авах ёстой болжээ.