Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдын талаар мэдээлж байна. Улаанбаатар хот бүхэлдээ халдварын эрсдэлтэй бүс болсон гэдгийг иргэд ойлгож, хариуцлагатай хандахыг мэдээллийн эхэнд анхаарууллаа.
Сүүлийн 24 цагт 24482 хүнд шинжилгээ хийснээс шинээр 160 халдвар илэрч нийт батлагдсан тохиолдол 4658 боллоо.
Өнөөдрийн байдлаар нийт 1284 хүн эмчлүүлж буйгаас
- 1138 хөнгөн
- 136 хүндэвтэр
- 7 хүнд
- 3 хүний биеийн байдал маш хүнд байна гэлээ.
Халдвар нэмэгдэх хэрээр эмнэлгийн ачаалал ихсэж байгаа тул иргэдийг дараах гурван нөхцөлийг харгалзан үзэж гэрээр тусгаарлан эмчилнэ.
Үүнд,
- Тухайн иргэний гэрээр эмчлүүлэх өөрийн хүсэлт
- эмчийн үзлэг
- гэрийн нөхцөлд байдлыг харгалзан үзнэ.