“Монгол цэргийн өдөр, Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Үндэсний статистикийн хорооноос гаргасан эрэгтэйчүүдийн талаарх сүүлийн үеийн тоон мэдээллийг гаргажээ.
Монгол эрэгтэйчүүдийн дунджаар 66 насалдаг бол 29 насандаа гэрлэдэг. Боловсролын байдлыг харвал 25 хувь нь дээд боловсролтой бөгөөд сард дунджаар 1.4 сая төгрөгийн цалинтай үйлчилгээ, ХАА, үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байна.
Цэргийн алба хаасан эрэгтэйчүүдийн тоо жил ирэх тутам буурч байгааг статистик мэдээллээс харж болохоор байна. Цэргийн алба хаасан эрэгтэйчүүдийн насны бүлгээр ангилан харвал, 60-аас дээш насны эрэгтэйчүүдийн 86.6 хувь, 50-59 насныхны 87.5 хувь, 40-49 насныхны 68.2 хувь цэргийн албан хаажээ.
Харин 40-өөс доош насны эрэгтэйчүүдийн 50 хүрэхгүй хувь цэргийн алба хаасан байна. Тодруулбал, 30-39 насныхны 47.6 хувь, 18-29 насныхны 19.1 хувь нь л цэргийн алба хаажээ.