Байдены заxиргaa бүрэн эрxийнxээ xугацаанд Украины өрийг тэглэxийг эрмэлзэж байна
Танзани Ерөнхийлөгч 62 настай Жон Магуфули зүрхний шигдээсийн улмаас нас барлаа.
Тэрээр эмчилгээ хийлгэж байсан Дар-эс-Салам эмнэлэг нас барсан тухай Бүгд Найрамдах Нэгдсэн Танзани улсын үндэсний телевизээр мэдээллээ.
Түүнийг коронавирусын халдвар авч мөн зүрх нь өвдөж Кенийн эмнэлэгт хэвтэж байгаа тухай хэвлэлүүд мэдээлсэн байна. Ерөнхийлөгч Магуфули биеийн байдал тааруу байгаагаа олон нийтэд тараахыг хүсээгүйтэй холбоотой гуравдугаар сарын 12-нд Танзанийн Ерөнхий сайд Касим Мажалива түүний талаар Магуфулигийн бие сайн байгаа ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байгаа, олон нийтийн сүлжээгээр тархаад байгаа хуурамч мэдээллээс зайлсхийхийг анхааруулж байсан юм.