“Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Зэвсэгт хүчний Жанжин штабаас түүхт ойг тохиолдуулан цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан олон бүтээлч ажил, үйл ажиллагааг тусгай хөтөлбөр Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Зэвсэгт хүчний Жанжин штабаас зохион байгуулахаар төлөвлөж байсан орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ойн баярын хурал, нэгдсэн тооллого, цэцэг өргөх ёслолын ажиллагаа, 2020 онд үүргээ амжилттай гүйцэтгээд ирсэн энхийг сахиулагчдад төрийн одон, медаль гардуулах ёслолыг гуравдугаар сарын 28-наас хойш хугацаанд зохион байгуулахаар хойшилжээ. Цэргийн баярын үйл ажиллагааны хугацааг тухайн үед дахин зарлаж, олон нийтэд хүргэх юм байна.
Хэдийгээр дээрх ажлууд хойшлоод байгаа ч өнөөдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд Монгол Улсын Төрийн далбааг мандуулах, буулгах, ёслолын буудлага хийнэ.
Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэж ирсэн үе үеийн халуун эх орончдын үргэлжлэл болж, эх орноо батлан хамгаалах хариуцлагатай бөгөөд хүндтэй үйл хэргийг үргэлжлүүлж буй цэрэг эрс, зэвсэгт хүчний нийт бүрэлдэхүүнд баярын мэнд хүргэе.