Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өчигдөр Дархан-Уул аймагт хүн амины ноцтой хэрэг бүртгэгдсэн байна.
Тодруулбал, Монгол улсын иргэн 60 настай эмэгтэйг толгойн тус газар нь цохиж хөнөөжээ. Улмаар талийгаачийн биед хүнсний ногоо чихэж тохуурхсан байжээ.
Энэ хэрэг талийгаачийн гэрт болсон аж. Цогцсыг талийгаачийн хүү анх олж, цагдаад дуудлага өгчээ.
Одоогоор уг хэргийг Дархан-Уул аймгийн цагдаагийн газраас шалгаж байгаа юм байна. Уг хэргийг үйлдсэн байж болзошгүй сэжигтнийг эрэн сурвалжилж байгаа аж.