Хэдхэн хоногийн өмнө манай улсад давтагдаж байгаагүй хүчтэй шороон шуурга болсон. Үүнтэй холбогдуулна Дундговь аймагт нэг сая 600 мянган мал салхинд туугдаж, 486 иргэн ор сураггүй алга болсноос харамсалтайгаар есөн иргэн амиа алдсан юм. Байгалийн гамшигт үзэгдэлд хамгийн их хохирол амсдаг нь яах аргагүй малчид. Малынхаа хойноос хэдэн өдөр ч амь биеэ үл хайхран явах нь бий. Дээр хэлсэнчлэн байгалийн гамшигт үзэгдэл дахин болохгүй гэх баталгаа бидэнд байхгүй. Техник технологи хурдацтай хөгжсөн энэ үед хэнийг ч, хаанаас ч байршил тогтоох хоёр боломж хэдийнээ бүрджээ. Малчдын ажлыг хөнгөвчилнө малын GPS дотооддоо нэвтрүүлээд байгаа Споттер адууны GPS компани ажилтан Булганчимэгтэй ярилцъя.
Споттер адууны GPS компани ажилтан Н.Булганчимэг:
"Америкийн нэгдсэн улсын глобал сторс гэдэг хийвэл дагуулын компаниас оруулж ирдэг. Ер нь ихэнхдээ адуу, үхэрт зүүдэг. Хонь, ямаанд зүүх боломжтой. Гэхдээ яг тухайн нөхцөлийг нь авч үзэх юм бол ихэнхдээ адуу, үхэрт хамгийн тохиромжтой. Нэг сүрэг малд нэг байхад болно. Азрага адуунд нэг, бөөндөө явдаг үхэрт нэгийг гэх зэргээр зүүнэ. Үнийн хувьд эхэлж авах үнэ нь 632500 эхэлдэг. Үнэтэй байдаг учраас ихэнхдээ нэг сүрэгт нэгийг л авдаг байгаа.
Одоогоор 21 аймагт бүгд байгаа. Гэхдээ бүх сумд гэж хэлж чадахгүй. 21 аймгийн ихэнх сумуудаар, тэр тусмаа говь, Сүхбаатар талд илүү их байдаг. Хөвсгөл, Архангай талд нэмэгдэж эхэлж байгаа.
Ер нь хиймэл дагуулын мэдээллийг утсандаа мэссэжээр хүлээн авдаг. Хэрэв хүсэх юм бол интернет ороод газрын зураг дээр байршил тогтоогоод байршлын харж болно. Хөдөө байгаа хүмүүст илүү боломжтой нь мэссэжээр ирэх юм.
Манайх цаанаас нь өгсөн баталгааны хугацаагаар нэг жилийн баталгаа өгдөг. Түүнээс дээш хоёр, гурван жил бараг дөрөв, таван жил ч явсан төхөөрөмж байгаа.
Зориулалтын хүзүүвчийн өгдөг учраас харьцангуй эвдрэл багатай. Манайх утасны төлбөр сунгадаг шиг сунгалт хийгээд явдаг. Төхөөрөмж хэвийн ажиллаж байхад сунгалт хийгээд л яваад байна. Үхэр, малаа хаана байгаа вэ гэдэгт санаа зовохгүй, сэтгэл амар байх гэдэг нь малчин хүмүүсийн хувьд хамгийн чухал зүйл. Наад зах нь шуурганд адуу, мал нь уруудаад араас нь хайх зардал бага байна. Шууд л хаана байгааг нь мэдэж байгаа учраас очоод аваад ирнэ. Мөн тоо толгойг нь хорогдуулахгүй байхаас авахуулаад маш том давуу талтай.
Төхөөрөмжийн хувьд хиймэл дагуул учир ямар нэгэн команд өгөх, яг одоо хаана байна гэдэг мэдээлэл авах боломжгүй. Тухайн өгсөн программаар явдаг. Хэрэв хүзүүвч унаад, доошоо харах эсвэл зай нь дууссан тохиолдолд хийвэл дагуулаа харахгүй, мэдээллээ дамжуулахгүй байх магадлал өндөр байдаг" гэлээ.
Мөн интернетгүй үед ч what3word апп ашиглан гурван үгт хаягаа ирүүлснээр өөрийн байршлаа тогтоох боломжтой боллоо.