АНУ-ын биотехнологийн “Moderna” компани коронавирусийн эсрэг вакцинаа хүүхдүүд дээр туршиж эхэлжээ. Тэд зургаан сартайгаас 11 насны хүүхдүүд дээр вакцинаа туршиж байгаа ба энэ нярай хүүхдүүдэд вакцинаа туршиж буй анхны компани болж байна.
"Moderna" компани нь "KidCOVE" хэмээн нэрлээд байгаа вакцинаа АНУ, Канадад нийт 6750 хүүхдийг туршилтдаа хамруулахаар төлөвлөжээ. Ингэхдээ хүүхдийн наснаас хамаарч 28 хоногийн зайтай 25-100 микрограмм тунгаар хийж байгаа аж.
Цар тахлаас ангижрахад шаардлагатай сүргийн дархлааг тогтооход хүүхдүүдийг дархлаажуулах нь ихээхэн ач холбогдолтой гэж үзэж байгаа юм.
Хэдийгээр Сovid-19 өвчнөөр хүүхэд хүндээр өвчлөх эрсдэл бага байгаа ч халдвар тараах эрсдэл өндөр байгааг мэргэжилтнүүд онцолсон.
АНУ-ын Хүнс, эмийн албанаас өнгөрсөн арванхоёрдугаар сараас “Moderna”, “Pfizer” компанийн вакциныг 16-аас дээш насныханд хэрэглэхийг зөвшөөрсөн.
Харин “AstraZeneca” компанийн хувьд 11-16 насны хүүхдүүдийг өнгөрсөн сараас туршилтад хамруулж эхэлсэн. 16-18 насны хүүхдүүд эцэг эх нь зөвшөөрсөн тохиолдолд "AstraZeneca" вакцины дархлаажуулалтад хамрагдаж байгаа.
Мөн “Johnson & Johnson” компанийн вакцинжуулалд өнгөрсөн хоёрдугаар сард эхэлсэн бөгөөд 12-18 насны хүүхдүүдэд вакцинаа туршина гэдгээ мэдэгдсэн юм.